Бидний тухай
MERIT нь Канадын хоёр төрийн бус байгууллага, Канадын Мэргэжлийн Үйлчилгээний Байгууллага (CESO) болон Канадын Дэлхийн Их Сургуулийн Үйлчилгээ (WUSC) хоорондын түншлэлээр, Канад мэргэжлийн зөвлөхүүд болон Монгол дахь MERIТ багынхны тусламжтайгаар хэрэгжиж буй төсөл юм. Ингэснээр богино хугацааны стратегийн дэмжлэг болон урт хугацааны томилолтоор ирэх мэдлэг, мэргэжлийн ур чадварыг ашиглан тухайн газрын онцлогт тохирсон шилдэг туршлага, арга хэрэгсэл болон системүүдийг тогтвортой хэрэгжүүлэх болно. MERIT нь Канадын Гадаад харилцааны яамнаас санхүүжилттэй, долоон жилийн хугацаанд (2016-2023) хэрэгжих төсөл юм.