Хандив өргөх

MERIT төсөл дрон зураглалыг байгаль орчинд хэрхэн үр өгөөжтэй ашиглах талаар танилцууллаа

Karin Seybold Purdy, Communications Manager (Toronto) Нэгдүгээр сар 21, 2019

MERIT төсөл дрон зураглалыг байгаль орчинд хэрхэн үр өгөөжтэй ашиглах талаар танилцууллаа

Энэхүү бичлэг нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд технологийн дэвшил чухал болохыг харуулсан байна.

2019 оны 1-р сарын 21 – Монгол Улсад хэрэгжиж буй MERIT төсөл эрдэс баялгийн салбарт дрон ашиглан газрын зураг боловсруулах талаар танилцуулга бүхий богино хэмжээний бичлэг хийлээ.  

Канадын мэргэжлийн үйлчилгээний байгууллага болон Канадын дэлхийн их сургуулийн үйлчилгээний байгууллагуудын хамтран хэрэгжүүлдэг MERIT төслөөс явуулсан дрон зураглал боловсруулах болон түүнийг хэрхэн ашиглах талаарх сургалт нь орон нутгийн төрийн байгууллагуудад газар ашиглалтын байдал, нөхөн сэргээлтийн ажлын явц зэрэг тухайн салбарын үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хянаж, үнэлэх явцыг хялбарчлах боломжийг олгосон.    

MERIT төслийн захирал Женнифер Адамс “Дрон зураглалын сургалт зэрэг дэвшилтэт технологийг ашиглах чиглэлээр бидний хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь эрдэс баялгийн салбараас хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг ил тод болгож, хяналт шалгалтын үр дүнг нэмэгдүүлээд зогсохгүй орон нутгийн хүний нөөцийг давхар чадавхжуулдаг” гэдгийг онцлов.   

Дрон зураглал боловсруулах, ашиглах чадавхыг бий болгох ажлын хүрээнд MERIT төслийн Канад техникийн зөвлөхүүд Монгол Улсын байгалийн баялгийн хяналт, байгаль хамгаалал, газар ашиглалтын менежментийн чиг үүрэг бүхий орон нутгийн төрийн байгууллагын албан хаагчдад зориулан практикт суурилсан “Сургагч багш бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулсан.

Сургалт нь дэд бүтэц хөгжүүлэх, байгаль хамгаалах ажлын талаар ард иргэдтэй нээлтэй харилцах, мөн орон нутгийн иргэдийн ойлголтыг сайжруулах болон оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна.

Цаашид элтгэгдсэн сургагч багш нар нь алслагдсан орон нутагт дээрх сургалтыг зохион байгуулж, улмаар сумын түвшнээс  төрийн захиргааны төв байгууллагуудтай шууд мэдээлэл солилцох чадвар бүхий урт хугацааны тогтвортой мэргэжлийн бүрэлдэхүүнтэй болох юм.   

Уг бичлэгт Монголын газар нутгийн байдал, нөхөн сэргээлтийн ажлын явц зэрэг дүр зургийг гайхамшигтайгаар харуулсан.

Үүнээс гадна, MERIT төслийн баг Монгол Улсад ирж ажилласан техникийн зөвлөхийн сэтгэгдэл болон эмэгтэй, эрэгтэй хүмүүс төслийн үйл ажиллагаанд тэгш оролцох, төслийн үр шимээс тэгш хүртэх боломжийг бүрдүүлэхийн тулд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг бодлого төлөвлөлт, үйл ажиллагаанд тусгах чиглэлээр хийж буй ажлыг харуулсан хоёр төрлийн бичлэгийг хийгээд байна.

MERIT төслийн тухай 

MERIT (Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах) төсөл нь төрийн байгууллагуудын менежментийг сайжруулах замаар Монголын олборлох салбарын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой. Тус төсөл нь Канадын мэргэжлийн үйлчилгээний байгууллага (КМҮБ) болон Канадын дэлхийн их сургуулийн үйлчилгээ (КДИСҮ) гэх Канадын хоёр төрийн бус байгууллагын консорциум юм. MERIT нь Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй 7 жил (2016-2023)-ийн хугацаанд хэрэгжих төсөл юм.   

Канадын мэргэжлийн үйлчилгээний байгууллага (КМҮБ)  

Канадын мэргэжлийн үйлчилгээний байгууллага бол тогтвортой, оролцоог хангасан бизнесийг хөгжүүлэх, төрийн байгуулалтыг бэхжүүлэх замаар олон улсын эдийн засгийн хөгжлийг хурдасгах зорилго бүхий байгууллага юм. Уг байгууллага нь Канад төдийгүй дэлхий даяар өөрийн бизнесийг эхлүүлж, хөгжүүлж байгаа орон нутаг, түнш, засгийн газар, хүмүүст туслуулахын тулд мэргэжилтнүүдийг томилон ажиллуулдаг. 1967 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй ашгийн бус байгууллага болох КМҮБ-ын мэргэжилтнүүд нь эдийн засаг, нийгэмд өөрчлөлт шинэчлэлийг авчрахын тулд цаг зав, эрч хүчээ зориулдаг сайн дурын зөвлөхүүд байдаг бөгөөд жил бүр 500 гаран тооны томилолтын ажил гүйцэтгэдэг.

КМҮБ нь Канадын Гадаад хэргийн яам, Канадын уугуул иргэд, хойд нутгийн хэрэг эрхэлсэн яам, бусад хувийн хэвшлийн дэмжигчид (www.ceso-saco.com цахим хуудсанд дурдсан)-ийн үзүүлж буй санхүүгийн дэмжлэгт гүнээ талархаж буйгаа энэ дашрамд илэрхийлж байна.    

Канадын дэлхийн их сургуулийн үйлчилгээ (КДИСҮ)

Канадын дэлхийн их сургуулийн үйлчилгээ бол дэлхийн залуучуудад боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, чадавхжуулах боломж олгоход чиглэсэн ашгийн бус байгууллага юм.

Холбоо барих:

Карин Сэйболд

Харилцааны менежер

416-471-2600

kseybold@ceso-saco.com 

болон

Давид Брэйзо

Харилцаа, холбоо хариуцсан захирал  

416-294-5673

dbrazeau@ceso-saco.com

 

info@ceso-saco.com 1-800-268-9052
Канадын мэргэжлийн үйлчилгээний байгууллага КМҮБ нь Канадад бүртгэлтэй буяны байгууллага (BN 11883 0850 RR 0001) бөгөөд аливаа нэгэн улс төрийн болон шашин шүтлэгийн харьяалалгүй. Зохиогчийн эрх КМҮБ 2019 • Зохиогчийн эрх баталгаажсан.
CESO thanks and gratefully acknowledges the financial support of Global Affairs Canada, Crown-Indigenous Relations and Northern Affairs Canada, and our private-sector supporters.