Хандив өргөх

MERIT төслийн тайлан төлөвлөгөө танилцуулах уулзалт 2020

Karin Seybold Purdy, Communications Manager (Toronto) Дөрөвдүгээр сар 29, 2020

MERIT төсөл нь хамтран ажилладаг аймгуудын удирдлагуудтай 2020 оны 4 дугаар сарын 17-ны өдөр цахим хэлбэрээр уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хөгжлийн хөтөлбөрийн ажилтан төслийн орон нутгийн хамтрагч байгууллагууд болох Дорнод, Дундговь, Сүхбаатар, Төв аймгийн Засаг дарга, төлөөллүүд уригдан оролцсон байна.

Хурлын үеэр хүрэлцэн ирсэн зочид, төлөөллүүд MERIT төслийн 2019/2020 оны жилийн ажлын төлөвлөөгөөний хэрэгжилт, үр дүнг дүгнэж, 2020/2021 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. Үүнд техник, технологийн үр өгөөжийг ашиглан зайн сургалтын аргачлалыг түлхүү хэрэглэх, орон нутгийн бүх түвшний удирдлагуудын манлайллын чадварыг бэхжүүлж, үр дүнд суурилсан бодлого, төлөвлөлт, хяналт шинжилгээг үнэлгээг нэвтрүүлэх талаарх сургалт, зөвлөгөөг авах зэрэг саналуудыг дэвшүүлсэн байна.

Түүнчлэн хүрэлцэн ирсэн зочид, төлөөллүүд төслийн зүгээс одоогийн нөхцөл байдалд дасан зохицож, бүтээлчээр хандаж сургалт, зөвлөмжөө цахим сургалтын арга барилд шилжүүлж, үйл ажиллагаагаа үр бүтээлтэйгээр урагшлуулж байгааг онцолж хэллээ.


МERIT төсөл нь Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжиж байна.

 
info@ceso-saco.com 1-800-268-9052
Канадын мэргэжлийн үйлчилгээний байгууллага КМҮБ нь Канадад бүртгэлтэй буяны байгууллага (BN 11883 0850 RR 0001) бөгөөд аливаа нэгэн улс төрийн болон шашин шүтлэгийн харьяалалгүй. Зохиогчийн эрх КМҮБ 2019 • Зохиогчийн эрх баталгаажсан.
CESO thanks and gratefully acknowledges the financial support of Global Affairs Canada, Crown-Indigenous Relations and Northern Affairs Canada, and our private-sector supporters.
MERIT төслийн тайлан төлөвлөгөө танилцуулах уулзалт 2020